Урин дулаан цаг аль хэдийнээ иржээ. Тэгвэл энэ хавар Кембрижийн гүнгийн авхай, Ким Кардашьян, Эмма Уотсон болон бусад оддын өмсөж байгаа цув энэ хаврын тренд. 2017 оны эмэгтэй цув сонгодог хар загвараас эхлээд төрөл бүрийн чимэглэл, этгээд загвартай цув байна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Сонгодог хар загвартай цув нь ажил хэрэгч хувцаслалт болон үдэшлэгт явахад ч тохиромжтой. 2017 оны хавар-зуны загвар болох ус нэвтэрдэггүй болон тансаг торгон материалтай хар цув цаг агаарын ямар ч нөхцөлд тохиромжтой.
2017 оны эмэгтэй цувны загварт тод ягаан, улаан, шар зэрэг өнгө сонгохыг загварын мэргэжилтнүүд зөвлөж байна. Гэхдээ бүрхэг өдөр тод өнгө таны болон таны эргэн тойрны хүмүүсийн сэтгэл санааг сэргээдэг билээ.
Бусдаас ялгарах дуртай бүсгүйчүүдийн бас нэгэн сонголт бол олн төрлийн хээ. Иймээс та өөрийн сонирхолдоо тохируулан ямар ч хээ загвартай цув сонгож болно. Гэхдээ хүний анхаарал татахуйц хээ угалз, өнгө төрхтэй байх нь энэ хаврын цувны загварын онцлог юм.
2017 оны эмэгтэй цувны загвар дотор хамгийн тунгалаг пластиктай толин тусгалтай сансрын хувцас мэт загвартай цув эрэлттэй байна. Цув нь голдуу спортлог загвартай, ус нэвтрүүлэггүй даавуун материалтай . Энэ загварын цув өмссөнөөр бороотой өдрүүдэд ч гэсэн загварлаг харагдах боломжтой юм .
ЭХ СУРВАЛЖ: ELLE