Дахин боловсруулалтаар гаргаж авсан Air Max-ийн хайрцаг

Дахин боловсруулалтаар гаргаж авсан Air Max-ийн хайрцаг

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Nike  Тайваны архитектор, инженер Артур Хуангтай хамтран дахин боловсруулсан ундааны хадгалах сав, таг ашиглан Air Max пүүзэд зориулсан хайрцаг зохион бүтээжээ.

Үүрэхэд хөнгөн уг хайрцагийг Nike брендээс жил бүр зохион байгуулдаг  Air Max-ийн өдрөөр танилцуулжээ. Air Max анх худалдаанд гарсанаас хойш 30 жил болсон.

Хайрцагийг үйлдвэрлэхийн тулд хэрэглэсэн сав баглааны үлдэгдлээс гаргаж авсан пластикийг ашигласан ба ямар нэг химийн бодисыг нэмж хэрэглээгүй байна.

Хайрцагний дээд тал диагоналаар дундуураа салсанаар төв хэсэг нь гутлыг байранд нь байлгана. Хайрцагны гадна харагдаж байхаа нүхнүүдэд уяа оосор хийж цүнх эсвэл үүргэвч болгон хэрэглэх боломжтой. Хайрцагийг ахин боловсруулж болно. Үлдэгдэл материалуудаар хийсэн уг гутлын хайрцаг Air Max Royal 01-д зориулагджээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү