Үндэсний шигшээ баг Герман дасгалжуулагчтай боллоо

Үндэсний шигшээ баг Герман дасгалжуулагчтай боллоо

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар Герман мэргэжилтэн Ханс Михайл Вайсс нэг жилийн гэрээ байгуулжээ.

 “UEFA PRO” дасгалжуулагчийн лицензтэй Михайл Вайссыг Филиппин улсын үндэсний шигшээ багтай гурван жил ажиллаж, чансааг нь дэлхийд 190-ээс 127 хүртэл өсгөж байв.  Түүнчлэн Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бүринди улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы “J league”, Румын улсын 1-р лигийн багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Филиппиний багтай

Вайсс Монголын нас насны шигшээ багт тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд дасгалжуулагчийн боловсролд анхааран ажиллана.

Тэр ирэх 7-р сард Тайланд улсад зохиогдох Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ багийг удирдан оролцох юм. Манай шигшээ Тайланд, Индонез, Малайз улсуудын багтай 19, 21, 23-ны өдрүүдэд тоглох хуваарьтай байгаа.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү