Туркийн ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган өнгөрсөн зун амжилтгүй болсон төрийн эргэлтийн үеэр сөрөг хүчний Бүгд Найрамдах намын удирдагч Кемаль Кылычдароглыг зугатсан гэж буруутгажээ.
“Танкны өмнө сөхрөөгүй залуус тэнд байсан. Нисдэг тэрэгнээс галласан суманд сөхрөөгүй залуус байсан. Гэтэл Кылычдароглу, чи хаана байв? Ататуркийн нисэх онгоцны буудалд зугатах гээд явж байсан” гэж Эрдоган Туркийн Hurriyet сонины мэдээлэснээр хэлжээ.
Кылычдароглу эргэлт бүтэлгүйтсэнээс 10 хоногийн дараа ерөнхийлөгчтэй уулзалт хийжээ. Амжилтанд хүрч чадаагүй төрийн эргэлтийн умаас 240 хүн амиа алдаж, 2.000 гаруй хүн шархдаад байв.
Эрдогийн энэ тухай ирэх сард болох ерөнхийлөгчийн системд шилжэх эсэхийг шийдэх үндсэн хуулийн өөрчлөлтийн мэтгэлцээнтэй холбоотойгоор ярьжээ. Эрдоган Кылычдароглуд хандан “Та нар өөрсдийгөө Мустафа Кемал Ататуркийн нам гэж хэлдэг” ба Туркийн хүндэт улс төрч Ататуркийг “залуу ард түмэндээ гүн итгэдэг байсан” , харин Кылычдароглуг залуучуудад итгэж чадаагүй гэж шүүмжилсэн байна.