Илон Маскийн дараагийн төсөл тархи компьютерыг холбох технологи

Илон Маскийн дараагийн төсөл тархи компьютерыг холбох технологи

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Уолл Стрийт Журналын мэдээлсэнээр Илон Маскийн хамгийн сүүлд байгуулсан Нейралинк компани тархи ба компьютерыг шууд хооронд нь холбох технологийг судлаж байгаа аж. Калифорнд суурьтай уг тархи судлалын шинэ компани гавлын өвчнийг эмчлэх, цаашлаад ‘хүн-компьютер’ бүтээх зорилготой.

Өнгөрсөн зун хийсэн хурлын үеэр Маск хэрэв хүн улам хөгжиж буй машинтай өрсөлдөх чадвартай үлдэнэ гэж найдаж байгаа бол компьютерын тусламжтай хиймэл оюун хэрэгтэй тухай дурдаж байв.

Шинэ компани Калифорнд анагаахын судалгааны компаниар бүртгэлтэй ба тархи судлалын салбарын томчуудыг ажилд авчээ.

Vanity Fair-д өгсөн ярилцлагандаа Маск тархи компьютерын холболттой технологийг “бараг дөрөв эсвэл таван жилийн цаана” байна гэж үнэмшдэг тухайгаа хуваалцаж байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү