Бүжиг ахмад настай хүний санах чадварыг ихэсгэдэг

Бүжиг ахмад настай хүний санах чадварыг ихэсгэдэг

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Бүжгээр дамжуулан деменциа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Филиппиний нейрологич, Др.Жакүэлин Домингүэз судалгаагаараа дүгнэсэн байна.

“Хүний санамж анхаарлаар эхэлдэг. Хүн санахын тулд төвлөрч, нэг юм хийх хэрэгтэй байдаг” гэжээ.

 Др.Домингүэз  ахмад настай 100 хүмүүсийн дунд нэг жилийн турш судалгаагаа явуулжээ. Ингэхдээ тэр бүжгийг санах чадвараа сайжруулах эмчилгээ болгон ашигласан байна. Түүний тайлбарсанаар хүний санамж маш хурдан санахын хирээр гурваас дөрвөн секундын дотор алга болдог . Тиймээс  удаан хугацаагаар санахын тулд хүнд давтлага хийж, сэтгэлийн хөдөлгөөн, холбоос бас ямар нэг үйлдэл хэрэгтэй болдог. Энэ дөрвийг бүгдийг агуулсан хөдөлгөөнөөр бүжгийг сонгосон байна.

Тогтмол бүжгийн шинэ хөдөлгөөн суран, түүнийгээ санаж, хөдөлгөөн энгийнээс төвөгтэй болох бүр сэтгэхүй, биеийн дасгал болж байжээ. Энэ нь тэнцвэржилт, гишгилт ба зүрхний эрүүл мэндийг сайжруулахаас гадна тархины чадварыг нэмэгдүүлж, сэтгэл гутралыг багасгадаг.

2015 оноос эхлэн судалгааны оролцогчид жилийн турш долоо хоногт хоёр цаг бүжиглэжээ. Ингээд тэднээс санах чадварыг нь шалгасан тест авахад 21-22 оноо болон ихэссэн байв. Харин хөгшрөлтийн сэтгэл гутралын оноо нь 2.83-аас 2.33 болтлоо багассан, эерэг үзүүлэлттэй байв.

Деменциа өвчний улмаас хүний санах чадвар бууран, сэтгэл зүйд өөрчлөлт ордог.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү