Хятадын кино компани Холливудын компанитай гэрээ байгуулжээ

Хятадын кино компани Холливудын компанитай гэрээ байгуулжээ


8 жил

БНХАУ-ын томоохон кино компанийн нэг болох Huayi Brothers Media компани, Холливудын шинэ компани болох STX Entertainment компанитай гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Гэрээний хүрээнд хоёр тал гурван кино хийж зах зээлд гаргаж, STX Entertainment компанийн хийсэн хоёр ч киног Хятадын зах зээлд гаргахаар болжээ. “Бид Америкийн компанитай маш нягт хамтран ажиллана. Энэ бол хоёр талын соёл урлаг төдийгүй, иргэдийн боловсролд чухал нөлөө үзүүлэх гэрээ” гэж Huayi Brothers Media компанийн гүйцэтгэх захирал Ван Жонлей ярьжээ.

Хятадын Huayi Brothers Media компани 1994 онд байгуулагдсанаасаа хойш 30 гаруй кино хийж, телевиз, тайз, дэлгэц, хөгжмийн урлагийн салбарт хэд, хэдэн компани байгуулаад байна. Өнгөрсөн оны мэдээллээр тус компанийн хөрөнгө нэг тэрбум гаруй юаниар хэмжигдэж байгаа юм.

STX Entertainment групп нь 2014 онд байгуулагдаад удаагүй байгаа ч 5 кино хийж, багагүй хэмжээний ашиг олоод байна. Тус компани ирэх жилүүдэд телевизийн цуврал кино, реалити шоу хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: variety.com 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү