Францын загварын ордон болох “Dior” 70 жилийн ойн баяраа ирэх наймдугаар сард тэмдэглэнэ. Ойн баярын хүрээнд “Dior”-ийн түүхийг өгүүлэх том үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ үзэсгэлэнд 1947 – 2017 оны хооронд бүтээгдсэн 140 гаруй загварыг олон нийтэд танилцуулах юм байна. Мөн гоёл чимэглэл, архивын эскиз болон гэрэл зургийг дэлгэх юм.
“Christian Dior” Францын загварын ордон нь 1946 онд Кристиан Диорын санаачлагаар Парис хотноо байгуулагдаж байсан түүхтэй . Орчин цагт энэ брэндийн нэр дор бүсгүйчүүдийн хувцас, гутал, гоёл чимэглэл болон үнэртэй уснаас гадна Dior Homme цувралын эрчүүдийн хувцас, цаг болон үнэт эдлэлийг гаргаж байгаа билээ.
ЭХ СУРВАЛЖ: LENTA