Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтэй холбоотой товч мэдэгдэлдээ Мосул хотод хийсэн Америкийн дайралтын тухай санууллаа.
“Гуравдугаар сарын 17-нд, саяхан тохиосон эмгэнэлийн тухай илүү нарийн ярихад энэ бол хамгийн саяханых биш, харин үүний дараа энгийн иргэдийн амийг хөнөөсөн хэд хэдэн тохиолдол гарсан. Гэхдээ 3-р сарын 17-ны эмгэнэлд бөмбөгдөлт хэдэн цаг үргэлжилж, 200 энгийн иргэн нас барсан тоогоороо ялгарч байна” гэж Даваа гарагт хэвлэлийн хурлаар хэлжээ.
Лавров Америкийн цэргүүд дэвшилтэт байны хэрэгсэлтэй атлаа буруу байг хэдэн цагийн турш дэлбэлээд байгаагаа ойлгоогүй нь хачирхалтай гэж дурдсан байна. Нэмж тэр Орос “Мосулыг террористуудаас чөлөөлөх сонирхолтой” байгаа ба Америк тэргүүтэй эвсэл Орос Сирийн Алеппод байсан шиг “илүү болгоомжтой бас хариуцлагатай” байх тухай анхааруулжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Их Британий парламентад болсон халдлагаар 4 хүн нас барсан бол Мосул хотод хийсэн Америкийн дайралтанд 200 энгийн иргэн амь насаа алдсан юм.
Airwars мониторингийн мэдээлсэнээр энэ сард Америкийн эвслийн хийсэн дайралтаас Ирак, Сирид 1000 энгийн иргэн амиа алджээ.