Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарсаар байна

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарсаар байна


8 жил

Онцгой байдлын ерөнхий газраас мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаарх мэдээллийг өглөө. 


Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант багийн “Булганы булаг” гэдэг газар малчин Т-гийн 1 үхэр 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-38 тоот хариугаар “Боом” өвчин болох нь;

Мөн аймгийн Бууцагаан сумын Баянбүрд  багийн “Уулзварын бууц” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.18-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн сумын Баян-Айраг багийн “Улигт” гэдэг газар малчин Н-ийн 87 хонинд 2017.03.09-ний өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.13-ны өдрийн 17-549 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Мөн аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багийн “Халзангийн-Энгэр” гэдэг газар малчин Ц-гийн 8 хонинд 2017.03.02-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.07-ны өдрийн 17-615 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багийн “Жирэм” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь, Г-гийн 3 хонь 2017.03.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 566 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Ховолж” гэдэг газар иргэн Г-гийн 1 адуу 2017.03.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.14-ний өдрийн 17-94 дүгээр  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Галт сумын Зүрх багийн “Дун цагааны эх” гэдэг газар иргэн Б-гийн 1 ямаа 2017.03.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-97 дугаар  хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Мөн аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн “Цалуугын боом” гэдэг газар иргэн Ц-гийн хотонд 1 үнэг орж ирсэн, халдварт өвчний шинж тэмдэгтэй тул, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.17-ны өдрийн 17-100 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Баруун гуу” гэдэг газар малчин А-гийн 2 нохой 2017.03.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д  шинжлүүлэхэд 03.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багийн “Цуврай” гэдэг газар малчин О-гийн 4 хонь, 2 ямаа 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Тээлийн боом” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2017.03.08-ны өдрөөс халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн “Турын гол” гэдэг газар малчин Ч-гийн 1 үхэр 2017.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн “Олгойн худаг” гэдэг газар малчин Э-гийн 1 үхэр 2017.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү