Ням гарагт Иран улс Америкийн 15 компанид хориг тавьж буй тухайгаа мэдэгдлээ. Энэ нь Америк Иракийн компаниудад хориг тавьсанд үзүүлж буй хариу юм. Исламын гадаад хэргийн яамнаас “Зионист дэглэм (Израйль), террористуудыг дэмжиж бас энгийн иргэдийн амь насыг хөнөөхөд оролцсон” Америк компаниудад хориг тавьж буйгаа тайлбарлажээ. Энэ тухай Бүгд Найрамдах Исламын Мэдээллийн агентлаг мэдээлсэн юм.
Хоригийн жагсаалтанд орсон компаниуд Израйльтай гэрээ хийсэн, шийдвэр үйл ажиллагаанд нь нөлөөлөх эсэх одоогоор тодорхойгүй байна. Тэдний ихэнх нь цэргийн технологийн ITT Corporation, United Technologies, Raytheon, Oshkosh Corporation зэрэг компани байв. Ираны талаас тус 15 компанийг хүний эрхийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж харж байна.
Ираны шийдвэр Америк улс Хятад, Хойд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират улсын компаниудад хориг тавьсны дараа гарсан юм. Америк энэ улсуудын тодорхой компаниуд Ираны баллистик пуужингийн хөтөлбөрт туслалцаа болохуйц технологийг шилжүүлсэн гэж үзжээ.