Сэлэнгэ аймагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Сэлэнгэ аймагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдөлжээ


8 жил

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Соронзон-Уул” гэдэг газар өчигдөр 17:35 цагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдөлжээ.

Сумын төвөөс зүүн өмнө зүгт 32 км-т орших тус газарт газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 2017.03.27-ны өдрийн 17:55 цагт ООГХ-гээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж, Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү