Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авлаа

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авлаа


8 жил

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн “Чандмань” гэдэг газар үүссэн их хэмжээний мөс хайлж, айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр шар усны үерт автах эрсдэл үүсээд байгаа билээ.

Тэгвэл уг эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Онцгой байдлын газраас аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, албан газар аж ахуй нэгж, байгууллагууд, иргэдийг мөсийг зайлуулах, суваг татах, усны гольдролыг өөрчлөх ажилд дайчлан ажиллуулаа.

Дайчилгаанд нийт 53 байгууллагын 816 хүн хамрагдаж, 1.5 метр өргөнтэй, 1.5 метр гүнтэй 2100 метр урт хонгилыг ухаж шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг зохион байгуулсан байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү