Сэтгэл судлаачид амиа хорлолтын улмаас ойр дотны хүнээ алдсан хүмүүст дэмжиж, туслаж байхыг зөвлөж байна. Учир нь хайртай, ойр дотны хүнээ амиа хорлолтын улмаас алдсан хүмүүс бие махбодь, сэтгэлийн хувьд өвчлөх эрсдэл их байдаг тухай шинэ судалгаагаар тогтоожээ.
Жон Хопкинсын Нийтийн Эрүүл Мэндийн сургууль 4.814 Дани эрэгтэй, 10.973 Дани эмэгтэйн дунд судалгаа хийжээ. Оролцогчид 1985 оноос 2014 оны хооронд амиа хорлолтын улмаас хамтрагчаасаа хагацсан хүмүүс байв. Тэднийг Данийн ерөнхий хүн ам ба хамтрагчаа амиа хорлолтоос өөр байдлаар алдсан хүмүүстэй харьцуулж судалгаа хийсэн байна.
Судалгааны дунд хамтрагчаа буюу хайртай хүнээ амиа хорлолтын улмаас алдсан хүмүүс хорт хавдар, элэгний цирроз, нурууны эвэрхий тусах нь ерөнхий хүн амаас илүү байж. Сэтгэл зүйн хувьд энэ хүмүүсээс ааш зан эрс өөрчлөгддөг, сэтгэл нь гэнэт эрс түгшүүртэй болдог, алкохолны хэрэглээ нь нэмэгддэг зэрэг ажиглагдсан байна. Энэ шинж тэмдэгүүд эхний таван жилд илүү өндөр байдгийг судалгаа илрүүлжээ. Тиймээс сэтгэл судлаачид таны эргэн тойронд хайртай, дотны, чухал хүнээ амиа хорлолтын улмаас алдсан хүмүүс байгаа бол тэдэнд дэмжиж туслаж байхыг зөвлөж байна.
Америкийн судлаачид Данийг энэ төрлийн дата их байдаг учраас сонгосон ба судалгаа бусад улсуудад ч хүчинтэй гэсэн юм.