Монголын аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт сүүлийн үеийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилго бүхий “Технологи-Хөрөнгө оруулалт Монголд 2017” олон улсын үзэсгэлэн ирэх сарын 20, 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна.
Одоогийн байдлаар олон улсын үзэсгэлэнд Австри, ХБНГУ, Швейцар, АНУ, Австрали, Өмнөд Африкийн компаниуд оролцох мэдүүлгээ өгчээ.
Үзэсгэлэн, хурлын үеэр дан ганц салбарыг онцлохгүйгээр Монгол Улсад технологийн дэвшлийг нутагшуулах, хамтран ажиллах боломжийг ярилцах юм. Үзэсгэлэн, хуралд оролцож байгаа компаниудыг тухайн улсын компаниудтай санал солилцох хоёр талт уулзалтын цагийг ч зохион байгуулагчид нь гаргаж байгаа юм.