Оросын сөрөг хүчний удирдагч баривчлагдлаа

Оросын сөрөг хүчний удирдагч баривчлагдлаа

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальний Москва хотод зохион байгуулсан, авилгын эсрэг жагсаалын үеэр баривчлагдлаа. Ерөнхий сайд Дмитри Медведевийг огцрохыг шаардсан улс даяар хийсэн жагсаалд оролцсон хүмүүсээс 500 нь баривчлагджээ. Жагсаалуудын ихэнх нь албан ёсны зөвшөөрөлгүй байв.

©Nbcnews

Алексей Навальний Авилгатай Тэмцэх Сангийн хамтаар 2011 онд Путины эсрэг жагсаалд оролцож нэрд гарсан юм. Сүүлийн хэдэн жилд Навальний Путин ба Нэгдсэн Оросын Намын нэртэй шүүмжлэгчдийн нэг гэдгээрээ танигдсан. Энэ сард гаргасан мэдүүлгээрээ Навальний ерөнхий сайд Медведевийг  албаны цалингаасаа хэтэрсэн  онгоц, харш, усан үзмийн талбай зэргийг эзэмшдэг гэж буруутгаад байв. Медведевийн хэвлэлийн төлөөлөгч Навальнийгийн мэдүүлгийг “пропагандач дайралт” гэсэн бол ерөнхий сайд өөрөө тайлбар өгөөгүй байна.

Навальний өнгөрсөн сард шүүхийн шийдвэрээр 16 сая рублийг хууль бусаар олсон хэргээр таван жилийн тэнсэн авсан юм. Тэр шүүхийн шийдвэрийг үгүйсгээд байв. Навальний мөн 2013 онд КировЛес фирмтэй холбоотойгоор залилан хийсэн гэж буруутгагдаж байсан удаатай.

©AP

Алексей Навальнийг 2014, 2017 онд жагсаал хийж, баричвлагдсаны дараа Америкийн Төрөөс дандаа мэдэгдэл хийж байсан юм. 2014 онд Алексей Навальнийг Улаан Талбайд Путины эсрэг жагсаал хийх гэж байгаад баричвлагдсаны дараа тухайн үеийн Америкийн Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгч Жефф Ратке “Оросын засгийн газар бие даасан хоолойг дуугүй болгох нь ихэссэний жишээ” гэж байлаа. Өчигдөр болсон жагсаалын дараа ч гэсэн Төрийн Департментын хэвлэлийн төлөөлөгч Марк Төнер бас “Тайван жагсагчид, хүний эрхийн ажиглагчид ба сэтгүүлчдийг баривчилж байгаа нь  ардчилсан үнэ цэнэтэй харшилж байна” гэсэн юм.

Алексей Навальнийг 2014, 2017 онд жагсаал хийж, баричвлагдсаны дараа Америкийн Төрөөс дандаа мэдэгдэл хийж байсан юм.

Өмнө нь Алексей Навальний авилгалыг үгүй болгох цорын ганц аргаар ‘Орос дахь улс төрийн өөрчлөлт’ -ийг нэрлэж байсан юм. Өрнөдийн хэвлэлийн дунд нэр хүндтэй түүнийг Америкийн талд үйлчилдэг нэгэн гэж үздэг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү