“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний цом аялж эхэллээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний цом аялж эхэллээ


8 жил

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн дөрөв  дэх жилдээ болох гэж байна. Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой энэ тэмцээнийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм. Зохион байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг өнөөдрөөс аялуулж эхэллээ.

Нийслэлийн 9 дүүрэг, НИТХ, НЗДТГ, НЗАА гэсэн 12 чиглэлд 5 дугаар сарын 20 хүртэл аялна. Энэ хүрээнд хүмүүнлэгийн болон эко, биеийн тамир спортыг сурталчлах үйл ажиллагаанууд хэрэгжих юм байна. Өнөөдөр нийслэл, дүүргүүдийн удирдлагад цомыг гардуулан өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү