Г.Дэнзэнгийн шүүх хурал маргааш болно

Г.Дэнзэнгийн шүүх хурал маргааш болно

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Г.Дэнзэн нарын таван хүний хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш болно. Шүүх хурлыг өнгөрсөн Даваа гарагт хийх байсан ч хариуцагч талын өмгөөлөгч ирээгүй тул хойшлуулсан.

Г.Дэнзэн  “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан эхнэрийнхээ “Говь повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер авч өгсөн хэрэгт буруутгаад байна. Тэдэнд холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү