Ангелино Альфано: Оросын эсрэг тавьсан хоригийг цуцлах хэрэгтэй

Ангелино Альфано: Оросын эсрэг тавьсан хоригийг цуцлах хэрэгтэй

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Италийн Гадаад хэргийн сайд Ангелино Альфано Оросын эсрэг тавьсан хоригууд ба хязгаарлалтуудыг хүчингүй болгохыг найдаж буйгаа илэрхийллээ. Алфано  Орос улсад айлчлал хийхээсээ өмнө энэ тухай ярьжээ. Спутник агентлагт өгсөн ярилцлагандаа хоригийг зогсоовол хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаанд хэрэгтэй тухай дурджээ.

Ангелино Альфаногийн онцолсоноор хориг бол хэрэгсэл болохоос, зорилго биш аж. Түүнчлэн хоригийн хэрэгжилтийн хугацаа Минскийн хэлэлцээртэй холбоотой гэж байв. Үүнээс гадна удахгүй Оросын хамт Их8-ын уулзалт эргэн хийхийг хүсч байгаа гэлээ.

“Таорминад болох уулзалтыг би хамгийн сүүлчийн ИХ7-ийн форматтай уулзалт байж, дараагийн уулзалт нь Оросын оролцоотой Их8-ын форматтай явагдана гэж найдаж байна. Гэхдээ энэ бол Орос хамтрах зорилготой эсэхээс хамаарна. Орос улс олон улсын талбарт ахин итгэлт хамтрагч болно гэж үнэмшиж байна.” гэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү