Америкийн Иракийн Мосул хот руу хийсэн агаарын дайралтын дараа 5 настай охин Хаврайя л амьд үлдсэн байв. Байлдааны улмаас охин гурван хоногийн турш эмнэлэгт хүргэгдэж чадаагүй ба түүний бие хүнд байдалд байна. Хаврайяын амьдардаг гэрт бөмбөг дэлбэрэхэд ээжийн хамт гурван хүнтэй байсан тухай аав нь ярьжээ.
Исламын Улсын эсрэг Америкийн эвсэл ба Иракийн хүчнүүдийн цэргийн ажиллагаа 2016 оны 10-р сараас эхэлсэн юм. Исламын Улс гэж өөрсдийгөө нэрлэсэн террорист бүлэг хотыг 2014 онд эзлэн авсан. Байлдааны улмаас мянга мянган энгийн иргэд орон гэрээ орхин явсан байна.
Оросын Батлан Хамгаалахын мэдээлснээр Мосулын баруун хэсэгт 180.000 хүн гацсан ба байлдааны хэсгүүдэд хүмүүнлэгийн гарц баригдаагүй байгаа аж.