Өнөөдөр аргын тооллын гуравдугаар сарын 27. Билгийн тооллын 29. Рашааны барилдлагатай харагчин үхэр өдөр. Өглөөний нар 06:41 минутад мандан, 19:12 минутад жаргана. Энэ өдөр нохой жилтний үйлс бүтэмжтэй сайн бөгөөд хонь, луу жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул аливаа зүйлд хянамгай хандаарай.
Энэ өдөр насны хүчийг арвижуулах, эм найруулах, угаал үйлдэх, худалдаа наймаа хийхэд сайн. Харин байшингийн суурь тавихад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой . Алс газар одогсод баруун зүгт мөрөө гарга.
Үс шинээр авахуулах буюу засуулахад тохиромжгүй