Заримдаа танд инээхээс өөр сонголтгүй тийм үе байдаг уу? Эсвэл хэн нэгэн танд инээдгүй юм ярилаа ч хүчээр инээхээс өөр сонголтгүй байна уу? Тийм гэвэл Америкийн судлаачид хуурамч инээмсэглэл, инээдний нөлөөг судалсан байна.
Америкийн судлаачид хоёр 7 хоногийн турш автобусны жолоочдыг даган судалгаа хийжээ. Жолоочдод зорчигчтой тогтмол эелдэг, инээмсэглэн харилцахыг ажил нь шаарддаг. Тиймээс судлаачид автобусны жолоочид хуурамч инээмсэглэх, сэтгэлээсээ инээмсэглэхэд ямар ялгаа байгааг ажигласан аж. Ингэхэд инээмсэглэл хуурамч тохиолдолд жолооч сэтгэлээр унаж, ажлаасаа хөндийрөх бас ажлаа хийх хүсэл нь багасаж байв. Харин сэтгэлээсээ буюу жинхэнээсээ инээмсэглэсэн тохиолдолд тэдний сэтгэл сэргэж, ажлын бүтээмж нь ихэссэн байна.
Тиймээс хэн нэгнийг инээлгэх гэж шахвал эсвэл өөрийгөө хэт их хүчилвэл сэтгэлийн эрүүл байдалд сөрөг нөлөөтэй байна.