Сергей Лавров анхааруулга өгөв

Сергей Лавров анхааруулга өгөв

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

“Македон дахь одоогийн нөхцөл байдал илүү төвөгтэй. Би үүнийг Македоны нийгмийг хуваах оролдого хийхэд хүргэж буй олон талаараа хиймлээр өдөөгдсөн бас хямрал гэж нэрлэнэ” хэмээн Македон дахь нөхцөл байдлын тухай Сергей Лавров хэлжээ.

Мягмар гарагт гэхэд 50.000 Македончууд нийслэл Скопье хотод Социал Демократ ба Албаничуудаас бүрддэг Ардчилсан ном хоёрыг эвслийн засгийн газар байгуулахыг эсэргүүцэн жагссан. Хэрэв Албаничууд засагт гарвал үндэсний нэгдлийн эсрэг гэж тэд үзэж байгаа аж.

Лавров Өрнөдийн улсуудад Македонд тохиогоод байгаа улс төрийн нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхгүй байхыг анхааруулсан юм. Тэр энэ тухай Европын Холбооны комиссар Йоханнес Хан  Македоны нийслэлд ирсэнээс 3 хоногийн дараа хэвлэлийн хурлаар ярьжээ.

Өнгөрсөн 12-р сард болсон сонгуулиар Македоны Үндэсний Нэгдлийн Төлөөх Ардчилсан нам, Социал Демократ нам хоёр 51, 49 суудал авсанаас хойш эвслийн засгийн газар байгуулаагүй юм. Хэдий Йоханнес Хан мухардлыг арилгах гэсэн нэрийн дор ирсэн ч байдал намжаагүй ба Лавровоос ийнхүү анхааруулга ирэв.

Европын Холбоо Македоны ерөнхийлөгч Георге Ивановыг Социал Демократ нам Албаничуудын Ардчилсан намтай эвслийн засгийн газар байгуулахаас татгалзаж буйгаа болиулах шаардлага тавиад байв.

Сергей Лавров энэ тухай Албаничуудын Ардчилсан нам “ЕХ ба АНУ хоёроор илт араа даалгадаг” төдийгүй ЕХ,  НАТО хоёр Георге Ивановыг ерөнхий сайдын албыг Ардчилсан намын гишүүнд өг гэж дарамталдаг тухай шүүмжилжээ.

Харин Македоны ерөнхий сайд Никола Попоски Лавровоос эсрэг байр суурьтай байв. VOA Македонд өгсөн ярилцлагандаа тэр Өрнөдийнхөн оролцох ёстой ба “Орос шиг дэлхийн хүч хаа сайхгүй сонирхолтой байхыг бид төсөөлж байна...Македоны хувьд Европын Холбоо ба НАТО-ийн гишүүнчлэл нэгдүгээрт тавигдана” гэсэн юм. Тиймээс Македоны засгийн газраас ЕХ тэднийг хүлээж авах эсэхээ тодорхой байлгахыг хүсч байгаа ба тэд НАТО-д элсэх зөвшөөрлөө Америкаас хүлээж байгаа аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү