Башар Ассад: Цагаан Дуулгатнууд бол Исламын терроризмын халхавч

Башар Ассад: Цагаан Дуулгатнууд бол Исламын терроризмын халхавч

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад White Helmets буюу Цагаан Дуулгатнууд байгууллагыг Исламын терроризмын халхавч ба тэднийг ‘Аль–Кайдагийн гишүүд гэдгийг интернетэд баталсан’ гэж Дамаск хотод Russia Today телевизтэй хийсэн ярилцлагандаа дурджээ.

‘Цагаан Дуулгатнуудыг Аль–Кайдагийн гишүүд гэдгийг интернетэд баталсан’

Цагаан дуулгатнуудын хуурамч үйл ажиллагааг хэдийнээ батлагджээ

Өөрсдийгөө иргэний хамгааллын байгууллага гэж  нэрлэдэг Цагаан Дуулгатнууд Сирийн босогчдын хяналттай газруудад аврах ажиллагаа явуулдаг байгууллага гэгддэг. НАТО-оос санхүүждэг гэгддэг энэ байгууллагын тухай хийсэн Британи кино өнгөрсөн сар Оскарын Шилдэг Баримтат Киноны шагналыг авсан. Үүнийг Сири, Оросын талаас дайны мэдээллийг гуйвуулж, худал цацдаг пропаганда хэлбэрээр үйлчилсэн гэж шүүмжилж байв.

White Helmets баримтат киноны найруулагчид

“Жишээлбэл, тэдний Иракийн Мосул дахь Исламын Улсын эсрэг дайралтыг сайн эсвэл эерэг гэж хэлнэ. Гэтэл Алеппод Алеппогийн хүмүүсийг чөлөөлөх гэсэн Сирийн, Оросын хийдэг яг адилхан дайралтууд, цэргийн онгоцууд эсвэл цэргүүдийг хүний эрхийн эсрэг гэж улс төрд ярилцдаг” гэж Ассад хэлсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү