Америкийн архитектор Ричард Мейер өөрийн барилгууддаа зохицуулж цагаан, энгийн бөгөөд минимал загвартай гэрэлнүүдээ танилцуулжээ. Ричард Мейер өөрийн охин, бүтээгдэхүүний дизайнер Ана Мейер, гэрэлтүүлэг дизайнер Эрви Декоттой хамтран ажиллажээ.
1984 оны архитектурын Нобел гэгддэг Притцкерийн 1984 оны ялагч Мейер хана, унжуурга, ширээний, шалны гэрлүүд зохион бүтээжээ. Тэдний зарим нь энгийн геометрийн дүрсүүд бол үлдсэн нь архитекторын өөрийх нь барилгуудаас сэдэвлэгдсэн байв.