Ливерпүүл хотын Урлаг ба Бүтээлч Тенологийн Байгууллага Шиа ЛаБефийн “Тэр Биднийг Салгахгүй” нэртэй урлагийн төслийг хаалаа. ЛаБефийн төсөл нээлтээ хийсний дараа хаагдаж байгаа дөрөвдүгээр тохиолдол юм.
Твиттер хуудастаа байгууллага түүний инсталляцийг дээврээсээ буулгасан шалтгаан нь “аюултай, хууль бусаар халдан орсон”-д байгаа гэжээ.
Шиа ЛаБеф төсөлдөө Настяа Саде Ронкко, Люк Төрнер нартай хамтарсан юм. Тэдний төсөл Нью Йоркийн музейд үзэгчдэд “Тэр Биднийг Салгахгүй” гэсэн үгийг хүссэнээрээ олон дахин орилох орон зай болсоноор эхэлсэн. Удалгүй 2-р сард төслийн талбайг олон жагсагчид, улс төрийн хүчирхийлэл татсан учраас татан буулгах шийдвэр гаргаад байлаа.
Дараа нь ЛаБеф төслөө Нью Мексикод театрын гадна шилжүүлж, талбайн ойролцоо буун дуу хэд хэд гарсаны улмаас зогсоожээ. Энэ сарын эхэнд тэд байршил нь тодорхойгүй газарт цагаан туг өлгөсөн ч интернетийн мөрчин нохойнууд хаана байгааг нь олоод Трампийн “Америкийн Ахин Агуу Болгъё” уриагаар орлуулсан байв.
Шиа ЛаБеф хамтрагчдын хамт төслөө Их Британид энэ долоон хоногт авчирсан хэдий ч ийнхүү хаагджээ.