Монголын баг тусгай олимпоос найман медальтай буцаж байна.
Цасны гуталтай гүйлтийн 50 м эрэгтэй төрөлд өчигдөр манай тамирчин С.Тэмүүлэн гүйж хүрэл медалийн болзол хангасан. Бөмбөгтэй хоккейн багийнхан хүрэл медалийн төлөө Намибийн багтай тоглож, 3:2 зөрүүгээр хожигдож дөрөвдүгээр байр эзэллээ.
Өчигдөр Монгол тамирчдаас бөмбөгтэй хоккейн багийнхан “Эрүүл тамирчин” хөтөлбөрт хамрагдаж эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орсон. Энд багцаагаар далаад орноос эмч нар сайн дураараа ирж оролцдог.
Монголоос Б.Цэвэлмаа эмч өөрийн зардлаа гаргаж ажиллаж байгаа аж. Тэднээс эх хэлээрээ ярилцаж, үзлэгт орох нь манай багийнханд сонихон байлаа.
Өнөөдөр Грац хотноо Тусгай олимпийн хаалтын ёслол болно.