Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс “Хаврын ядаргаа-Стресс тайлах” витаминжуулалтын өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд ясны сийрэгжилт болон эмийн зохистой хэрэглээний талаар мэргэжлийн эмч нар сургалт зохион байгуулав. Мөн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчдыг цусны даралт үзэх, ясны сийрэгжилт тодорхойлох, арьсны оношлогоо, цусан дахь сахарын хэмжээ тогтоох зэрэг үзлэг оношлогоонд хамруулах, витамины хямдралтай худалдаа зэргийг Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Монос-Улаанбаатар” компани хамтран зохион байгуулж байна
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн ЗДТГ