Японд шувууны томуугийн шинэ дэгдэлт илэрч байгаагийн улмаас 300 мянган шувууг устгахаар болжээ. Зөвхөн ганцхан шөнийн дотор фермд 96 мянган шувуу үхжээ. Шинжилгээгээр вирусийн Н5 өсвөр байгаа нь тогтоогдсон байна.
Бас нэг голомт Токиогийн ойролцоох Тиба мужид илэрсэн учараас тэнд 68 мянган тахиаг устгахаар болжээ. Голомтын эргэн тойроны 3 км-ын бүсэд хөл хорио тогтоож, шувууны мах, өндөг тээвэрлэхийг хориглосон гэнэ. Хяналтын нэвтрэн өнгөрүүлэх цэгүүдийг байгуулан ариутгалын ажил явуулж байна. Мужид тус орны өөрийгөө хамгаалах хүчний нэмэлт хүчийг илгээсэн гэнэ.
Шувууны томуугийн таван шинэ дэгдэлт Тайванийн арал дээр илрээд байна. Таван шувууны фермд вирусийн H5N2, H5N8 өсвөр вирусийн бас нэг төрөл Н5 илэрчээ. Оны эхнээс нийт шувууны томууг 69 шувуун фабрикт илрүүлээд хагас сая орчим шувууны устгал хийжээ