Монголын хөлбөмбөгийн холбооны "Идэрчүүдийн футзалын лиг"-ийн нэгдүгээр байранд Арвис клубын баг тодорлоо. Нэг ч хожигдолгүй хүснэгтийг тэргүүлж байсан тэд Хоромхон багтай хүндхэн тоглолт хийж, 3:4-өөр хожсоноор алтан медалын эзэн болжээ.
Сүүлийн тойргийн хамгийн сонирхолтой тоглолт Хараацай, Солонго Халиун-Од багуудын тоглолт 7:0-ээр дуусав.
Ингэснээр Арвис заавал гурван оноо авах шаардлагатай талбайд гарч, хожлыг өөрийн багт авчирж чадсан юм.
Харин хүрэл медалийг Дэрэн, Сүхбаатар дүүрэг багийг 4:0-ээр буулган авлаа.
17 хүртэлх насны аваргаар "Дэрэн" тодорсон бол мөнгөн медалийг ДМЮ, хүрлийг Унаганууд клуб зүүх болзол хангасан юм.
Ийнхүү 14 хоног үргэлжилсэн "Идэрчүүдийн футзалын лиг" өндөрлөв.