Хэрэв танд таныг “жинхэнэ идентитгүй эсвэл түүхгүй, хэн ч амьдардаггүй, хүнийг хэн ч биш бас ганцаардмал болгодог” газар гэж байдаг бол үүнийг ‘non-place’ буюу ‘газар бус’ гэж нэрлэдэг. Энэ үгийг Францийн антропологич Марк Уж хүмүүст газар эсвэл түүхийн утга агуулдаггүй орон зай байдаг гэсэн ойлголтондоо зориулж зохиожээ.
Марк Уж жишээлбэл зочид буудлын өрөө, супермаркет, нисэх буудлыг ийм газраар нэрлэсэн байдаг. Гэхдээ ийм газар байдаг эсэхийг бодвол хүн бүрт янз бүрийн газар бодогдож болох ба энэ бол субьектив ойлголт. Үүнээс гадна ‘non-place’-д байгаа үед таны ухаан биенээс салсан мэт сэтгэгдэл төрнө. Тэгвэл энэ ойлголтыг Ноа Равив 2017 оны хаврын коллекцоороо илэрхийлжээ. Хэрэв та түүний хувцаснуудыг харвал тэдгээр нь моделуудын биед зохицсон атлаа тусдаа, ангид мэт.