Викториа Бекам Target компанитай хамтран гаргасан коллекцоо танилцууллаа. “Би брендээ эхлүүлсэнээс хойш үргэлж өмсөхийг хүсдэг хувцасаа хийж ирсэн.” гэж тэр коллекцийнхоо тухай тайлбарлажээ. Тус бүр 60 паунд буюу ойролцоогоор 190 мянган төгрөгөөс бага үнэтэй, классик ба минимал загвартай хувцаснууд XS-XXX хүртэлх олон төрлийн размертай.
Дөрвөн хүүхдийн ээж Викториа Бекам энэ удаагийн коллекцийн онцлогийг ‘миний охин хүртэл өмсөхийг хүсэхээр хувцаснууд’ гэдгээ Vogue-д дурджээ. Бекамын шинэ коллекц ирэх сараас эхлэн худалдаанд гарна.