Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан

Сэтгүүлч: Ц.Насанжаргал

7 жил

 Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна.

2017 оны гуравдугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс  баруун хойш эргэж секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Тэс, Ерөө голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна.  1-3 хэм дулаан байна.

2017 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, говийн аймгуудын зарим газраар, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө  2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Эх сурвалж :Цаг Уур Орчны Шинжилгээний Газар  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү