Нисдэг лам нарын хийд

Нисдэг лам нарын хийд

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Латвийн архитектор Аустрис Майлистис Шаолиний хийдийн архитектурыг орчин үеийн болгож шинэчилжээ. Хятадын олон жилийн турш үргэлжилж буй Шаолиний анхны хийд ХТӨ 495 онд баригдаж байв.

Аустрис Майлитисын шаолиний хийд бол зөвхөн хийд биш. Харин босоо хэлбэртэй, ган хүрээтэй тунелл  бүхий 308 метр квадрат амфитеатр зориулалттай хийд. Дээрээс нь лам нар бас зочдыг агаарт нисч буй мэт хөөргөх хүчтэй салхи үлээх чадалтай. Тийм учраас барилгыг Шаолоний Нисдэг Лам нарын Хийд гэж нэрлэсэн аж.

Хийд ЮНЕСКО-ийн Соёлын өвд бүртгэгдсэн, Зен Буддизм, Кунг-фугийн өлгий нутаг гэгддэг Хенан аймгийн ууланд баригджээ.

 “Барилгын концепцийг Шаолиний лам нарын олон зууны турш судалж буй ‘левитац’-аас сэдэвлэсэн” гэж архитектор Майлитис Inhabitat-тай хийсэн ярилцлагадаа дурджээ.

Шаолиний Нисдэг Лам нарын Хийд-ийн барилгын ажил долоон хоногийн өмнө дуусан, ашиглалтанд орж эхэлсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү