Нарийн царигтай боомтын төмөр замд зориулж байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам" ХХК-г татан буулгах боллоо

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн царигтай боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг хаахаар боллоо. Шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.

 “Гашуунсухайтын төмөр зам”-ыг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгосон байна.

“Гашуунсухайтын төмөр зам” компани нь төмөр замын урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, геологи, геодезийн судалгааг хийж дуусгасан. Гэвч УИХ-ын 2014 оны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 1435 мм-ийн царигтайгаар барихаар болсон юм.

Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор “Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг энэ оны эхний хагас жилд багтаан эхлүүлнэ гэж заасан. Тиймээс дээрх чиглэлийн 45.3 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор цогцоор нь барьж байгуулвал оночвтой гэсэн дүгнэлтийг хийжээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү