Архитектор Даниел Либескинд Францад баригдах хоёр төслийн планаа дэлгэлээ. Нэг барилга нь 150 метр өндөр ба Тулуза хотын бизнесийн дүүрэгт, нөгөө нь Нис-Вилл гал тэрэгний буудалтай холбогдсон худалдааны төв байх аж.
Бизнесийн дүүрэгт баригдах, 150 метр “Окситейн Цахмаг”-ийг архитектор Николас Гилсоулын загварыг нь гаргасан, 40-р давхараас дээш суурилагдсан хүлэмжээр хүрээлэн барина. Цамхаг 11.000 метр квадрат оффисын талбайтай ба зочид буудал, 120 орон сууц, панорамик харагдацтай ресторан, дэлгүүр зэргийг багтаана.
Нис хотын гал тэрэгний буудалтай холбогдох планы хувьд 18.300 метр квадрат орон зайд дэлгүүр, ресторан, зочид буудал, оффис, кафе, 600 суудалтай хурлын танхимтай баригдах аж. Планд Либескиндын студи Fevrier Carre архитектурын компани, архитектор Жан Мус нартай хамтарчээ. Төслийг 2019 оны төгсгөлд дуусахаар тооцоолсон байна.
70 настай Даниел Либескинд Берлин дэх Еврейн Музай, Дублины Гранд Канал Театр, Английн Империал Дайны Музей, Феликс Нуссбаумын Хаус зэргийг барисан нэртэй архитектор юм.