М.Энхболд Японд айлчлал хийнэ

М.Энхболд Японд айлчлал хийнэ

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

УИХ-ын дарга М.Энхболд гуравдугаар сарын 27-ноос Япон улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэ  айлчлал нь УИХ-ын даргын хувиар хийх анхных нь айлчлал болох юм.

Айлчлалын тов тодорхойгүй байгаа ч тус улсад гурав хоногийн айлчлал хийхээр болжээ. 

Айлчлалын үеэр Монгол, Японы стратегийн түншлэлийн дараагийн дунд хугацааны хөтөлбөрийг эцэслэн тохирох талаар санал солилцоно.

Япон айлчласны дараа М.Энхболд Бангладешийг зорино. Тус улсад ирэх дөрөвдүгээр сарын 2-н хүртэл Олон улсын парламентын холбооны хуралд М.Энхболд оролцох аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү