Жон Макафи: "Америкийн Үндэсний Ардчилсан Хороог Оросууд хакердаагүй гэдгийг амлаж чадна”

Жон Макафи: "Америкийн Үндэсний Ардчилсан Хороог Оросууд хакердаагүй гэдгийг амлаж чадна”

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Оросыг Америкт кибер дайн зарлан, Америкийн Ардчилсан хороог хакердсан зэргээр Америкийн засгийн газар буруутгаж байсан. Тэгвэл McAfee-ийн үүсгэн байгуулагч Жон Макафи  Спутник радиод өгсөн ярилцлагандаа “Би Үндэсний Ардчилсан Хороог Оросууд хакердаагүй гэдгийг амлаж чадна.” гэж дурджээ.

Макафигийн дурдсанаар сайн хакер өөрийгөө нууж, өөр хэн нэгэн хакердсан мэт харагдуулахдаа гаргууд бөгөөд жинхэнэ хакер нь Гуравдагч улсуудын нэгнээс ажиллагаа явуулсан байх магадлалтай.

Макафи Спутник радиотой ярилцахдаа Оросыг Үндэсний Ардчилсан хороо, Жон Подеста хоёрын эсрэг кибер дайн зарласан гэж буруутгаж байгаагийн цаана улс төрийн шалтгаан байгаа гэв.

“Владимир Путин бол дэлхийн хамгийн хүчирхэг хүн. Америк үүнийг нь үзэн яддаг. Ямар шалтгаанаар ч юм бэ, Ардчиллыхан Путиныг үзэн яддаг. Миний бодлоор (энэ тал дээр) Трамп хамаагүй ухаантай” гэжээ.

Мөн Жон Макафи өнөөдөр цөмийн зэвсэгийн эрин биш, харин кибер дайн илүү хөнөөлтэй ба удахгүй ‘зэвсэглэсэн програмыг 15 настай хүү зуун доллар төлөөд авж чаддаг болно’ гэж сануулжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү