Андриус Бурба гэрэл зургийн хамтрал Underlook-тэй 2016 оноос хойш эхлэн амьтны биеийг доод талаас нь авах цуврал эхлүүлжээ. Тэд гэрэл зургийн туршилтандаа муур, нохой, туулайг ашиглаж байв. Бурба ба түүний баг хамгийн сүүлд морины биеийг дурандаа буулгасан аж.
Зургийн обьектоо тэд тунгалаг шилэнд байрлуулж, гурван метрийн дороос авжээ. Гэрэл зурагчин шилний дор камертайгаа байрлан, хүссэн өнцөгөөсөө зургаа авсан байна. Андриус Бурба нэг нь 600 кг жинтэй модел бүртээ зориулан “моринд ээлтэй орчин” хүртэл бүрдүүлжээ. Жишээлбэл, тэр шилийг зурагдахаас хамгаалахын тулд морины резинэн гутал хийсэн байна.
Бурбус ба Underlook нарын хоёр сарын турш үргэлжилсэн гэрэл зургийн цувралыг хүлээн авж үзнэ үү.