Японы шүүх гурав хоногийн өмнө 2011 оны Фукушигийн цөмийн осолд засгийн газар, Токио Электрик хоёрыг хариуцлага хүлээх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Цацрагийн улмаас нүүсэн хүмүүс Японы засгийн газар ба станцийн оператор Токио Электрик компанийг шүүхэд өгөөд байв.
Шүүх Токио Электрик компани, Японы засгийн газар хоёр гурван хөргөлтийн системийг хайлахаас урьдчилан арга хэмжээ авах боломжтой байснаа мэдэж байсан гэж үзсэн байна.
Фукушимагийн дүүргийн шүүх засгийн газрын мэргэжилтнүүд 2002 онд 8.0 ба түүнээс илүү магнитутын газар хөдлөлт ирэх 30 жилд тохионо гэж тооцоолж байсныг мэдээлжээ. Түүнчлэн Токио Электрик ч 2008 онд станц 10 метрийн цунамид өртөх магадлалтайг тооцоолж байсан гэжээ. Гэтэл компаний ахмад ажилтнууд тооцооллыг хэтэрхий хол давсан гэж үзээд, станцийн хамгаалалтанд өөрчлөлт хийхээс татгалзсан аж.
Японы хэвлэлээр мэдээлснээр бол шүүхийн шийдвэрийн дагуу Фукушима Дайичигийн ойролцоо амьдардаг 137 гомдол гаргагчаас 62-ых нь хохирлыг 38.55 сая иенээр барагдуулах болсон байна.