Найруулагч Риан Мөрфигийн Америкийн Гэмт Хэргийн Түүх цувралд Донателла Версачегийн дүрийг Пенелопа Круз бүтээхээр боллоо. Цувралд Версачегийн үүсгэн байгуулагч Жианни Версачегийн аллагын түүхийг өгүүлнэ.
Жианни Версачегийн дүрд Эдгар Рамирез, алуурчин Андрю Күнананы дүрд Даррен Крисс тоглох болсон.
FX телевизийн цуврал Америкийн Гэмт Хэргийн Түүх өнгөрсөн жилийн 2-р сараас гарж эхэлсэн юм. Цувралын 2-р улирал Катрина Хар Шуургын тухай, харин 3-р улирлаар Жианни Версачегийн аллагын тухай гарах аж. Хоёр улирал 2018 онд гарах төлөвтэй байгаа.
Америкийн кино найруулагч Риан Мөрфи Америкийн Гэмт Хэргийн Түүх цувралаасаа гадна Глий, Америкийн Аймшигийн Түүх зэрэг бүтээлүүдээрээ алдартай.