Өнөө өглөө нийслэлд нийтийн зорчигч тээврийн автобус шатсан хэрэг гарлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарсан тухай дуудлагыг өглөөний 09:37 цагт ОБЕГ-т өгсөн байна.
Гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгчид дуудлагын дагуу ажиллаж, галыг шуурхай унтраажээ. Гал автобусны мотороос гарсан бөгөөд гал сөнөөгчдийг очихоос өмнө зорчигчид автобуснаас буусан байжээ. Уг автобус нь "НЧБ" ХХК-ийн автобус байжээ. Азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.