Туннел аалзны хор харвалтын дараах тархины гэмтлээс хамгаалах боломжтой

Туннел аалзны хор харвалтын дараах тархины гэмтлээс хамгаалах боломжтой

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Күийнсланд ба Монашийн их сургуулийн судлаачид Австралийн  туннел аалзны хор харвалтаас үүсдэг тархины гэмтлээс хамгаалах боломжтой тухай судалгаа хийжээ.

Австралийн туннел аалзны хор хүнийг 15 минутын дотор алах чадвартай аж.

Аалзны хорноос гаргасан уураг хүчилтөрөгчөөр хамгийн их дутагдсан тархины хэсгүүдийг хамгаалах боломжтой тухай судлаачид хэлжээ. Энэ хэсгүүдийг харвалтын улмаас эсүүд хурдацтай үхсэн тул сэргэх боломжгүй гэж үздэг. Харвалтын үеэд хүчил төрөгч, глюкозийн дутагдлаас болж тархины эсүүд үхдэг.

Судлаачид одоогийн байдлаар туршилтаа зөвхөн хулгана дээр хийсэн байна.

Манай улсад 2014 онд харвалтын улмаас нас барсан хүний тоо 2.973-аар бүртгэгдэж байсан бол дэлхий даяар жил бүр 17.3 сая хүн нас баржээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Болор [103.229.120.xxx] 6 жил
Баярлалаа