“BOX OFFICE”-ийн жагсаалтыг "Гоо үзэсгэлэн ба араатан" тэргүүлжээ


7 жил

"Гоо үзэсгэлэн ба араатан" буюу "Beauty and the Beast" хүүхэлдэйн кино бүрэн хэмжээний уран сайхны кино болж гарсан нь нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ.

Энэхүү кино гуравдугаар сард нээлтээ хийсэн бүх кинонуудын амжилтыг эвдсэн байна. “Comscore”-оос мэдээлснээр "Walt Disney"-ийн шинэ бүтээл Хойд Америкийн кино зах зээлээс 170 сая ам.долларын орлого олжээ.

Өнгөрсөн долоо хоногт “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлж байсан "Warner Bros"-ийн бүтээл “Kong: Skull Island” кино жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Харин шинээр нээлтээ хийсэн, бага төсвөөр аймшгийн кино хийдгээрээ олонд танигдсан "Blumhouse Productions"-ийн бүтээл “The Belko Experiment” кино жагсаалтын долоодугаарт бичигдлээ.

“Walt Disney” компани "Гоо үзэсгэлэн ба араатан" киноноос олох орлогын хэмжээг 120 сая ам.доллараар тооцоолж байсан бол өнгөрсөн баасан гарагт энэ таамгаа 150 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн юм. “Тус компани шинэ зохиолтой, шинэ кино бүтээлээс ашиг олоход хүндрэлтэй байсан учир классик хүүхэлдэйн кинонуудаа бодит жүжигчдээр амьдруулж эхэлсэн” гэж кино судлаачид тайлбарлаж байна. 

Эх сурвалж: BloombergTV.mn 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү