16 дахь удаагийн Олон Улсын Хүний Эрхийн Филм Фестивал, Форумын шилдэг баримтат киноны шагналыг Данийн кино найруулагч Андреас Далсгаард, Сирийн кино найруулагч, сэтгүүлч Обадая Зайтүүн нарын “Дайны Шоу” хүртжээ.
Найруулагч Андреас Далсгаард “Кинонд орсон хүмүүсийн хагас нь Сири дэх зөрчлөөс амь гарж чадаагүй. Тэд яагаад өнөөдөр энд байхгүй вэ гэхээр тэдний эрхийг хүндлээгүй учраас.” гэж хэлжээ.
Дайны Шоу кино радиогийн хөтлөгч сэтгүүлч Обадая Зайтүүн ба түүний найзууд Башар аль-Ассадын эсрэг жагсаалд нэгдэж буйгаар үйл явдал өрнөдөг аж. Кино тэдний амьдралаар эхэлж, яваандаа байдал яаж хурцдаг байгааг өгүүлдэг байна.
Харин фестивалын шилдэг уран сайхны киноны шагналыг Шри Ланкан “Шатаж буй Шувууд” авжээ. Уг кино 1989 онд иргэний дайнд дарагдсан Шри Ланкан тосгонд амьдрах гэж зүдэрч буй 8 хүүхэдтэй эмэгтэйн амьдрал, нөхөр нь баривчлагдаж, цэргийхэнд цаазлагдсаны, дараа нурж буй тухай гардаг.