Америкийн нэрт философич, лингуист Ноам Чомски Трампийн засаг ахин нэг санхүүгийн хямрал гаргах магадлалтай тухай ярьжээ. Чомски:
“Трампийн засгийн газар тэрбумтнуудын анги, санхүүгийн томоохон инститүтүүд, цэргийхэн гэх мэтийг татаж байна.” гэсэн ба Трамп сонгогдонгуут л ‘санхүүгийн инститүтүүдийн үнэ тэнгэрт тулсан’ гэж хэлжээ.
Америкийн хувьцааны зах зээл өнгөрсөн оны 11-р сард Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос эхлэн өссөөр байгаа аж. Түүнчлэн Трамп Обамагийн зөвшөөрлөөр баталгаажсан хэрэглэгчдийг хамгаалахын тулд банкуудын эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхийг хязгаарлах заалтыг ахин шалгах тушаал гаргасан байна. Үүнээс гадна тэр Fiduciary Rule буюу хэрэв хууль болсон бол санхүүгийн зөвлөгчид үйлчлүүлэгчийнхээ сонирхлыг нэгдүгээрт тавих заалтыг хэрэгсэхгүй болгожээ.
Чомскиг санхүүгийн салбарын зохицуулалт татагдвал хөрөнгө оруулагчдад илүү ашигтай тухай “Хөрөнгө оруулагчид Трампыг санхүүгийн зохцуулалтыг болингуут, өөрсдөнд нь ашиг их ирэх гэж буйгаад баярлаж байгаа. Мэдээж, энэ бүхэн өөр нэг санхүүгийн уналтанд хүргэнэ. Гэхдээ энэ бол өөр хүмүүсийн асуудал. Татвар төлөгчид л үүнд анхаарал тавина шүү дээ.” гэж хэлсэн байна.
88 настай, философич, түүхч, лингуист, нийгмийн шүүмжлэгч Ноам Чомски Failed State, On Anarchism, Hegemony or Survival зэрэг номын зохиогч юм. Чомски өмнө нь “Америк бол ардчилал биш, байхыг ч зорьж байгаагүй” гэж хэлж байв.