Интернет сүлжээний судалгааны "Analysis International" байгууллагын сүүлийн тайлангаар өнгөрсөн 2016 оны сүүлийн улиралд Хятадын мобайл банкны үйлчилгээний хэмжээ 48 их наяд 870 тэрбум юань хүрсэн хэмээн Хятадын Олон улсын радио мэдээллээ. Энэ нь өмнөх 2016 оны гуравдугаар улирлаас 10.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мобайл банк нь Хятадын төлбөр тооцооны гол суваг болж, хэрэглэгчийн тоо нэмэгдэж байгааг тайланд онцолжээ.