Фикри Исик: Туркэд төрийн эргэлт хийх оролдлогын ард Герман байв уу?

Фикри Исик: Туркэд төрийн эргэлт хийх оролдлогын ард Герман байв уу?

Сэтгүүлч: Г.Баянжаргал

8 жил

Өнгөрсөн жил Турк улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдогод Герман улсыг оролцсон байх магадлалтай тухай Туркийн Батлан хамгаалахын сайд Фикри Исик Ням гарагт мэдээлжээ. Германы тагнуулын дарга Бруно Кал Туркэд болсон улс төрийн эргэлтийн оролдлогын ард санваартан Фетуллан Гүлэн байсан гэх Туркийн талаас өгсөн ятгалганд үнэмшихгүй байгаа тухай дурдаад байв.

Бруно Кал

Тэгвэл Фикри Исик Туркийн Канал 7 телевизэд өгсөн ярилцлагандаа:

“Германы тагнуулын даргын тийм эргэлзээ төрүүлэм өгүүлбэр хэлсэн нь Германы тухай эргэлзээ төрүүлж, ийм асуултанд хүргэж байна: Германы тагнуул төрийн эргэлт хийх оролдлогын ард байв уу?” гэж хэлсэн байна.

2016 оны 7-р сарын 15-нд болсон төрийн эргэлт хийх оролдлогын улмаас 1440 хүн гэмтэж, 41.000 хүн баривчлагдаж, 100.000 хүн ажлаасаа халагдаад байсан юм. Ерөнхийлөгч Эрдоан төрийн эргэлт хийх оролдлогын цаана байгаа хүнээр Фетуллах Гүлэнийг нэрлээд байв. Харин Фетуллах Гүлэн төрийн эргэлт хийх оролдлогод түүний дэмжигчид оролцсон байх магагдлал байж болох ч, өөрийгөө оролцоогүй гэж Эрдоаны хэлсэнийг үгүйсгэсэн.

Фетуллах Гүлэн

77 настай Фетуллах Гүлэн 1999 оноос хойш Америкт өөрийн хүслээр цөллөгт амьдарч байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү