Испаний дизайнер Унай Роллан хэмжээ нь адилхан 11 ширхэг хэсэгтэй Хамайка нэртэй эвлүүлдэг сандал бүтээжээ. Ингэснээр худалдан авагч хүүхэд сандлаа өөрөө угсран, эвлүүлэх бүтээлч үйл явцад өөрийн гараар оролцох юм.
Ролланы зорилго хүүхдэд тавилгын бүтцийн тухай наад захын ойлголтыг өгөх бөгөөд түүний бүтээсэн сандалны харагдах байдал нь энгийн. Түүнчлэн үнэтэй биш ба үйлдвэрлэхэд амархан. Сандалны материал мод учраас хэрэглэгч дутсан хэсгээ хэмжээ нь адилхан модоор орлуулах боломжтой.
Сандлыг угсрахад 30 минут хангалттай. Өөрөөр хэлбэл угсрах үйл явцад хамгийн энгийн, наад захын үйлдлүүд зөвхөн алх, хадаасны хамт шаардлагатай.
"Угсрах үйл явцад хамгийн энгийн, наад захын үйлдлүүд зөвхөн алх, хадаасны хамт шаардлагатай."