Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 21-нд баруун аймгуудын нутгаар, 22-23-нд нутгийн баруун хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж болзошгүй байгааг анхааруулж байна.
2017 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. өдөртөө 1-3 хэм дулаан байна.
2017 оны 03 дугаар сарын 21-ний 03 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-22-нд нутгийн баруун хагаст, 23-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 24-нд ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-нд Алтайн уулсаар, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтэрнэ.
Эх сурвалж: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар